bishubi

“Сакура” цэцэглэж, хайку дэлгэрсний учир

2010-10-09 16:49:16

Ломбын Нямаа /МЗЭ-ийн шагналт/

“Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч, харин арван сайхан шүлэг бичсэн бол гайхамшигт яруу найрагч мөн".
М.Башё

Монгол, Японы ард түмний оюун санааны аугаа их харилцааг ноён хутагт Данзанравжаа тавьжээ. Ноён хутагт 1845-1846 онд Бээжин хотноо явж байгаад нэгэн япон хүнтэй танилцжээ. Тэр япон эр, би тантай хамт Монгол газар очиж таны их эрдмийг суръя хэмээв. Ноён хутагт хүсэлтийг зөвшөөрч тэр хоёр Хамарын хийдэд ирж ном үзсэн гэдэг. Равжаагийн номын өргөөний ойролцоо Монгол газар ургадаггүй мод ургав. Хүмүүс түүнийг “Япон мод” хэмээнэ. Мөнөөх самурай нутагтаа буцахдаа хутагтад сэлэм бэлэглэв. Өдгөө тэрхүү сэлэм Данзанравжаагийн музейд хадгалагдаж буй. Хэдэн жилийн өмнө Япон улсаас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Ш.Кубота сэлэмний  ишийг задлан үзээд “Морита” гэдэг хүний сэлэм байна гэж уншжээ. Хамарын хийдийн ойролцоо Моритагийн тарьсан “япон мод” нь алдарт сакура байжээ. Монгол нутагт сакура ургасан түүх ийм юм. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1964 онд Японы ард түмний оюун сэтгэлийн охь манлай болсон хайку шүлгийг орчуулж, хайкугийн тухай өгүүлэл бичиж “Цог” сэтгүүлд хэвлүүлснээс хойш 45 жил өнгөрчээ. Монгол нутгийн хөрсөнд сакура ургасны адил Монгол найрагчид япон яруу найргийн гайхамшигт төрөл болсон хайкуг бүтээж туурвижээ.  Зарим судлаачид онолын хувьд “Монгол хайку” гэж байх боломжгүй хэмээдэг ч гэлээ Монголын найрагчид Монгол сэтгэлгээний хайку бүтээсээр байна. Энэ их туурвил Монгол яруу найргийн үнэт өв болон хөгжих нь дамжиггүй.
Оросын эрдэмтэн Марина Петрова “Орчин үеийн Монголын яруу найраг дахь хайку шүлгийн хандлага” өгүүлэлдээ:
 

Нийтэлсэн : biligsaikhan | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Уран зоxиолын БИШҮБИ төвийн тэргүүн Яруу найрагч Т.Эрдэнэцогтын Xайку шүлгүүдээс...

2010-10-06 06:48:33

Яруу найрагчын xувийн блогоос авав. xаяг нь http://tsogoo71.blogspot.com

Нисэж буй шувуу
Унаж буй навч мэт
Намрын бороо...

***

Өнөөдөр -
Чиний минь инээмсэглэлээр эхлэв
Өглөө бүхэн ийм байгаасай

***

Аянга цахилна
Агшин зуурт би
Бурхантай хамт залбирна

Тэр үдэш бороо орсон
Тэргэл саранд би
Хөлөө дүрж үзсэн…

 

Нийтэлсэн : biligsaikhan | Уншсан (84) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй